• Элсэхийг хүсэгч нь орон нутаг болон хотоос цахим хэлбэрээр (http:// burtgel.etugen.edu.mn/) - системийн бакалавр, дэд бакалавр хэсэгт бүртгүүлж болно.
  • Цахим бүртгэлийг 2025 оны 05 сарын 09-ны өдрийн 09:00 цагт нээнэ. Цахимаар элсэхийг хүсэгч нь Боловсролын үнэлгээний төвийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч зааврын дагуу холбогдох мэдээллээ оруулж элсэх хүсэлтээ гаргана. Хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа нягталж, алдаа мадаггүй болгож баталгаажуулна.
  • Цахим хэлбэрээр бүртгүүлэгч хувийн мэдээллээ шалгаж баталгаажуулсны дараа сонирхсон мэргэжил (хөтөлбөрөө) сонгоно.
  • Элсэхийг хүсэгч нь бүрэн дунд, түүнээс дээш Боловсролын үнэлгээний төвийн элсэлтийн шалгалтын хүчинтэй батламжтай, элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноог хангасан байна.
  • Бакалаврын болон дэд бакалаврын боловсрол эзэмшсэн элсэхийг хүсэгчид сургуулийн байранд өөрийн биеэр ирж бүртгүүлэх бөгөөд өмнөх боловсролын дипломын дундаж дүн, мэргэжлээрээ ажилласан жил болон ажиллаж буй байгууллага, аж ахуйн нэгжийн захиалгыг үндэслэн ерөнхий шалгалтын оноо харгалзахгүйгээр өмнөх боловсролын дипломын багц цагийг дүйцүүлэн тооцож баталгаажуулан элсүүлнэ.
Орон нутгаас элсэхийг хүсэгч тухайн аймагт ажиллах элсэлт хариуцсан багш нараар дамжуулан, эсвэл цахим (http://burtgel.etugen.edu.mn/) бүртгэлийн системээр, мөн Улаанбаатар хотод биеэр ирж бүртгүүлж болно.
  • Элсэлтийн журмаас элсүүлэх мэргэжил (хөтөлбөр), элсэлтийн ерөнхий шалгалт, босго оноог харна уу.
  • Улаанбаатар дахь бүрэлдэхүүн сургуулийн хувьд "Элсэлтийн шалгалт 1" болон "Элсэлтийн шалгалт 2" шалгалтанд тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан 2 хичээл тус бүрээр тооцон элсүүлнэ.
  • Эрдэнэт салбар сургуулийн хувьд БШУЯ-аас баталсан их, дээд сургуульд элсэгчдийн хангасан байх босго 430 онооноос багагүй байна.
Монгол Улсын Засгийн Газрын сургалтын төлбөрийн тэтгэлэг

1.Био-Анагаах ухаан, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер, Программ хангамжийн инженер, Цахилгаан хангамжийн инженер тэргүүлэх мэргэжилд элсэн суралцаж буй суралцагчдын элсэлтийн шалгалт I хичээл 600 онооноос дээш, голч дүн 3.0-аас дээш бол сургалтын төлбөрийн 100% -ийн тэтгэлэг олгоно.

2. Сувилагч мэргэжлээр элсэн суралцаж буй суралцагчдын элсэлтийн шалгалт I хичээл 501 онооноос дээш, голч дүн 2.8-3.0 бол 70%, 3.0-аас дээш бол 100%-ийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

3. Багш, бага боловсрол, багш, сургуулийн өмнөх боловсрол мэргэжлээр элсэн суралцаж буй суралцагчдын элсэлтийн шалгалт I хичээл 520 онооноос дээш, голч дүн 2.8-аас дээш бол сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг олгоно.

Этүгэн их сургуулийн “Этүгэн сан”-ийн тэтгэлэг
1.1. Авъяасыг тэтгэнэ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын жагсаалтанд мэргэжлийн бүлэгтээ Улаанбаатар хот болон аймагтаа тэргүүлэгчдэд тухайн жилийн болон суралцах бүх хугацааны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
а. Тухайн жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
1-5 байрт жагссан, эсвэл 760-800 оноо авсан бол* 100%
6-10 байрт жагссан, эсвэл 720-759 оноо авсан бол 50%
11-15 байрт жагссан, эсвэл 700-719 оноо авсан бол 25%
16-20 байрт жагссан, эсвэл 650-699 оноо авсан бол 15%
б.* 100% тэтгэлэг хүртэгсэд 3.2-оос дээш голч дүнтэй суралцсан бол төгсөтлөө 100% тэтгэлэгтэй суралцана.

1.2 Олимпиадын амжилтыг тэтгэнэ.
Олон улс, улсын болон аймаг, нийслэл түүнтэй дүйцэхүйц олимпиадад амжилттай оролцсон элсэгчийг онооны дараалал харгалзахгүй тухайн мэргэжлээр шууд элсүүлнэ.
1 байр** 100% Олон улс, улсын олимпиадад гаргасан амжилтаас хамаарч тухайн жилийн болон суралцах бүх хугацааны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
2-5 байр** 70%
6-10 байр 50%
11-15 байр 30%
**Олимпиадад 1-5 байр эзлэгсэд голч дүн 3.2-оос дээш суралцвал тэтгэлгийг суралцан төгстөл нь үргэлжлүүлэн олгоно. байр
1 байр** 50% Аймаг, нийслэл түүнтэй дүйцэхүйц олимпиад, Этүгэн их сургуулийн уламжлалт олимпиад, сорилгод үзүүлсэн амжилтаас хамаарч эхний жилийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.
2-5 байр** 30%
6-10 байр 20%
11-15 байр 20%
Гоц авьяастай элсэгч, энхийн үйлсэд онцгой гавьяа байгуулагсад, өөрийгөө сургуулийн элсэлтийн төв комиссын өмнө нотолвол, суралцах бүх үеийн турш, эсхүл тухайн жилд хэдэн хувиар хөнгөлөлт үзүүлэхийг тодорхойлуулан суралцаж болно. Гоц авьяас гэдэг ойлголтод ямар нэг хязгаарлалт тавихгүй. (спорт, урлаг, онцгой мэдрэмжүүд гэх мэт)
9906-4206, 8050-9999, 7700-3344 (5)
Боловсрол Шинжлэх Ухааны Сайдын 2024 оны А/143 тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”-ын 2.4 дахь заалтын шалгуурыг хангасан иргэнээс элсэлтийн ерөнхий шалгалт шаардахгүйгээр бичиг баримтыг үндэслэн хяналтын тоонд багтаан элсүүлнэ. Үүнд:
1. Дэд бакалавр, бакалаврын боловсролтой иргэн
2. Дээд боловсролын тухай хуулийн 18.2-д заасан сургуулийн төгсөгч
3. Элсэн суралцах мэргэжлийн чиглэл (хөтөлбөр)-ээр 3-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн
4. Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаар дүйцүүлэн тооцуулж батламж авсан иргэн
5. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний 5 байрт шалгарсан иргэн тухайн чиглэлийн хөтөлбөрт
6. Гадаадын аль нэг улсын дээд боловсролын сургалтын байгууллагаас Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын ижил түвшний хөтөлбөрт шилжин суралцах иргэн
Этүгэн их сургуульд элссэн оюутан нь үндсэн мэргэжлээр суралцах хугацаанд “Хавсарга болон хос хөтөлбөр”-өөс багц цагийг сонгон суралцаж болно. “Хавсрага хөтөлбөр” нь нийт 15 ба түүнээс дээш багц цаг (мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээл) сонгон судалснаар нэмэлт ур чадвар эзэмшсэн гэрчилгээг олгоно. “Хос мэргэжил”-ийг эзэмшихдээ өөрийн сурч буй хөтөлбөрөөс гадна 2 дахь суралцах гэж буй хөтөлбөрөөс мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийн 30 ба түүнээс дээш багц цагийг нэмж судласнаар мэргэжлийн дипломтой төгсөнө. Сургалтын нэгдсэн журмын 4.8.12-д зааснаар “Суралцагч суралцаж буй үндсэн мэргэжлийнхээ сургалтын төлөвлөгөөн дэх ерөнхий суурь болон мэргэжлийн суурь хичээлийг бүрэн судалж, мэргэжлийн хичээлийн багц цагийн 3/1-ийг амжилттай цуглуулсан, суралцсан хугацааны голч дүн 2.8-аас дээш байх шаардлагыг хангасан тохиолдолд хос болон хавсарга хөтөлбөрөөр суралцах хүсэлт гаргаж болно.”
Суралцах өргөдлийг 12 болон 5 дугаар сард УМС-ээр багтаан хүлээн авна.
1. Иргэний үнэмлэх хуулбарын хамт (ар, өвөр тал нэг нүүрт)
2. Суралцах эрхийн бичиг
3. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ (хэрэв түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн бол гэрчлэх баримт бичиг, хуулбарын хамт)
4. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо (цахим системээс гаргасан)
5. 3х4 хэмжээтэй цээж зураг – 3% (сүүлийн 3 сар дотор авхуулсан)
6. Сургалтын төлбөр төлсөн баримт (Нэгдүгээр дамжааны анхлан элсэгч нь сургуульд бүртгүүлэхээр ирэхдээ тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийг төлсөн байна)
• Хаан банк MN850005005041043371,
• Голомт банк MN790015002205116544,
• Хас банк MN510032005001115493,
• Худалдаа хөгжлийн банк MN520004002615008055,
• Капитрон банк MN190030003000001222
7. Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламжаар суралцах бол холбогдох материал, тухайн хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 50 хүртэл хувь төлсөн баримт
8. Бичиг баримтын үнэ (30000 төгрөг)
Холбогдох утас: 77003344 дотуур дугаар 2, Дэлгэрэнгүйг: Оюутны вэбийн мэдээллийн хэсгээс харах
Элссэн эрхийн бичиг эсвэл сургуулийн тодорхойлолт, 2% цээж мөн төлбөр төлсөн баримт, цээжний хөндийн флюр зураг
СБД-ийн цэргийн штабаас ирүүлсэн шаардлагын дагуу e-mongolia.mn -ээр зарлагдаж бүртгүүлнэ.