МЭРГЭЖИЛ СУРГАЛТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ

МЭРГЭЖИЛ СУРГАЛТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН ДЭРГЭДЭХ МЭРГЭЖИЛ СУРГАЛТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ (МСҮТ)

 

2014 ОНД АНХНЫ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙЛАА.

Хичээлийн эхний жилд туслах сувилагч, тогооч гэсэн хоёр мэргэжлээр элсэлт авч эхэлсэн. Чадварлаг мэргэжилтэн бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэхэд онцгойлон анхаарч, мэргэжлийн чадварлаг багш, шилдэг хөтөлбөр, сургалтын стандарт бүхий дадлагын орчин, анги танхимыг бүрдүүлсэн нь сургалтын гол давуу тал болдог аж.

Суралцах хугацаандаа амжилт үзүүлсэн суралцагчид “Этүгэн” их сургуульд үргэлжлүүлэн суралцаж мэргэжлийн ур чадвараа ахиулах боломжтой.

 

- СУРГАЛТЫН ОНЦЛОГ -

Ажил олгогч нарын судалгаанд үндэслэн Монгол Улсад эрэлттэй байгаа 3 мэргэжлээр МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН бэлтгэх 1 жилийн сургалт, 13 мэргэжлээр чадамжийн гэрчилгээ олгох богино хугацааны сургалтуудыг явуулж байна. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий иж бүрэн дадлагын орчин, техник, тоног төхөөрөмж бүхий лаборатори, анги танхимд сургалтыг явуулдаг бөгөөд суралцагчдыг таатай орчинд суралцах нөхцөлөөр бүрэн хангасан.

Сургалтын чиглэл бүрт тэргүүлэх зэрэгтэй мэргэжлийн багш нар хичээл заах ба суралцагчдын мэдлэгийн цар хүрээг тэлэх, олон талын мэдлэг эзэмшүүлэх зорилгоор хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд анхаарч орчин үетэй нийцсэн сургалтын арга барилыг ашиглаж байна.

Зөвхөн сургалтын заах арга, ур чадварт нөлөөлөхөөс гадна хувь хүний ёс зүй, зөв харьцаа хандлага, төлөвшил хүмүүжилд чиглэсэн олон талын сургалт, арга хэмжээнд суралцагчдаа хамруулж сайн хүн, сайн мэргэжилтэн бэлтгэхэд ач холбогдол өгч байна.

ЖИЛИЙН 2.000.000 ТӨГРӨГИЙН ТЭТГЭЛЭГ ОЛГОДОГ
 

- МЭРГЭЖЛИЙН ТАНИЛЦУУЛГА -

ЭМЧИЛГЭЭНИЙ БАРИА ЗАСАЛЧ

Хүний биеийн хөдөлгөөний функцыг сэргээх, бүтэн болон хэсэгчилсэн биеийн бариа, даран бариа, цэгэн бариа, даралт буулгах бариа, толгойн доргилтын бариа зэрэг эмчилгээний бариа заслыг мэргэжлийн өндөр түвшинд хийх, өвчин зовиур намдаах, биеийн гэмтэл, бусад согогийг эмчлэх, сэргийлэхэд чиглэсэн хөтөлбөрийг үнэлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх чадвартай болно.

Хаана ажиллах вэ? Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бүх шатны байгууллагууд; Гадаад, дотоодын улсын болон хувийн эмнэлгүүд, рашаан сувилалд. Японд мэргэжлээрээ дадлагажигч ажилтнаар ажиллах боломж бүрдүүлсэн.

 

ТУСЛАХ СУВИЛАГЧ

Өвчтөний асаргааг төлөвлөх, зохицуулах, үнэлэх юмуу бие даах эсвэл эмч, эмчилгээний мэргэжилтний багтай хамтран ажиллах, Сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхэд шаардагдах онолын мэдлэгтэй аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх; Хувь хүний болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, хариуцлагаа ухамсарласан өөрийгөө хөгжүүлэх суралцах; Харилцааны ур чадварыг бүрэн эзэмшсэн багаар ажиллах чадвартай мэргэжлийн гадаад хэлний зохих мэдлэгтэй болно.

Хаана ажиллах вэ? Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх бүх шатны байгууллагууд; Гадаад, дотоодын улсын болон хувийн эмнэлгүүд; Японд мэргэжлээрээ дадлагажигч ажилтнаар ажиллах боломж бүрдүүлсэн.