ОЮУТНЫ БАЙР

 Этүгэн их сургуулийн оюутны байр нь хичээлийн II байрны 5-11 давхарт, Vбайрны 8 давхарт тус тус байрладаг нийт 372 оюутны багтаамжтай. Давхар бүрт өрөө нь 2, 4, 6, 8 хүн орох боломжтой зай талбайтайгаар тохижуулсан. Оюутны байрны нэг өрөө нь 18м2, нэг оюутанд 4м2 талбай ногдож байгаа нь нормативыг хангаж байна. Оюутны нэгөрөө нь 2 давхар ор, ширээ,сандалтай ба цаашид номын тавиур, хувцасны шүүгээ, давхар бүрт угаалгын машинтай болгохоор төлөвлөн ажиллаж байна. Оюутны байрны бүх давхархөлдөөгч, цахилгаан зуух, ширээ сандал бүхий хоолны өрөөтэй. Европын их сургуулиудын стандартын дагуу Этүгэний оюутны байрыг тохижуулсан бөгөөд өрөө болгонд душтэй ариун цэврийн өрөөг байрлуулсан. Дотуур байрны 9 давхарт тохижуулсан уншлагын танхим,1 давхарт хүнсний дэлгүүр, цайны газар, фитнес клуб, 3 давхарт спорт заал,2 давхарт номын сан байрладаг ба бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой орчин бүрдсэн.