"IRVESUUD BASKETBALL PARTY" ХОЁРДАХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Сагсан бөмбөг сонирхогч оюутан, залуус та бүхнийг "ЭТҮГЭН ИРВЭСҮҮД" клубын зүгээс  "БААСАН ГАРАГИЙГ БААРАНД БУС ЗААЛАНД" уриан дор хоёрдах удаагаа зохион байгуулж буй "IRVESUUD BASKETBALL PARTY"-д нэгэн оройг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг урьж байна.

Зорилго: Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, оюутан залуусын нөхөрлөлийг дэмжих, багаар ажиллах чадварыг сайжруулах, арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулахад оршино.

Хамрах хүрээ: Нийт оюутнууд, сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуус

Хугацаа: 2024.03.22 Баасан гариг 17:00 -22:00 цагийн хооронд Этүгэн их сургууль 2-р байр, 3 давхарт Спорт заал

Dress code : Спорт хувцас, заалны пүүз

 

DJ ХЭМНЭЛД 3х3 САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ⛹🏻⛹🏻+ ⛹🏻‍♀️, ⛹🏻⛹🏻⛹🏻, , ⛹🏻‍♀️⛹🏻‍♀️⛹🏻‍♀️

- Эхэнд бүртгүүлсэн 20 баг (өөрсдийн хүссэн багаа бүрдүүлнэ)

- Нэг баг 7 минут тоглоно

 

🔍 ДАГАЛДАХ ХӨТӨЛБӨР

⛹🏻⛹🏻‍♀️ "ЭТҮГЭН ИРВЭСҮҮД" АЛБАН ЁСНЫ ФАНАТ КЛУБ байгуулагдана.

🎼🎤 ОPEN MIC (бүх төрлөөр)

🤹🏻🎭 Хөгжөөнт явуулын станц

⛹🏻⛹🏻‍♀️ Ирвэсүүд тамирчдын чөлөөт үзүүлбэр, танилцах цаг гэх мэт олон олон үйл ажиллагаа зохион байгуулагдана.

 

Ерөнхий зохион байгуулагч : Этүгэн ирвэсүүд спорт клуб

Хамтран зохион байгуулагч : Этүгэн их сургуулийн Оюутны холбоо