СУВИЛАХУЙН СУРГУУЛИЙН БАГШ ШАВИЙН УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭН 2 АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Олон улсын сувилахуйн тусламж үйлчилгээний өнөө үеийн чиг хандлага нь үйлчлүүлэгчдэд ээлтэй, нотолгоонд суурилсан, сувилахуйн тусламж, үйлчилгээг нийгмийн бүх гишүүдэд  үзүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг тасралтгүй хангаж, нийгэмд үйлчлэх замаар хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэж байна.

Сувилахуйн мэргэжлээр суралцагчид эзэмшсэн мэдлэг чадвараа эмнэл зүйн ур чадвар болгоход эмнэлгийн дадлага чухал ач холбогдолтой бөгөөд сувилахуйн мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэхэд клиникийн эмнэлэг болон сургуулийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм. ЭИС-ийн Сувилахуйн сургууль нь 2011 оноос 2-4 дамжааны оюутнуудын сувилахуйн дадлагыг “багш шавийн гэрээ”- гээр сувилагч багшийг дагалдан шавилан суралцуулж байгаа билээ.

Энэхүү ажлын хүрээнд Этүгэн их сургуулийн Сувилахуйн сургуулиас “Багш, шавийн ур чадвар”-ын тэмцээнийг хоёр дах жилдээ Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран Сувилахуйн сургууль хамтран амжилттай зохион байгууллаа. Тэмцээнийг нээж ЭИС-ийн ректор Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, АУ-ны доктор, профессор Б.Батсэрээдэнэ үг хэлсэн ба ерөнхий шүүгчээр НЭМГ-ын сувилахуй хөнгөвчлөхийн тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Оюун-Эрдэнэ  ажиллав.

Тэмцээнд багш шавийн гэрээтэй УХТЭ, Мөнгөнгүүр, ЧДНЭ, СХНЭ, ЦТЭ, ЭНЭҮТ-2 эмнэлгүүдийн 9 багийн багш оюутнууд онол, гардан ур чадвараараа мэдлэг авхаалж самбаагаа сорьж, Эмнэлгүүдийн сувилахуйн албадууд инновацийн үзэсгэлэн гаргаж туршлага солилцов.

Хамтран ажилладаг эмнэлгүүдийн Сувилахуй албаны хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Багуудын амжилтаас

  • 1 байр - Мөнгөнгүүр эмнэлгийн 2-р баг
  • 2 байр - УХТЭ-ийн Restar баг
  • 3 байр - Мөнгөнгүүр эмнэлгийн 1-р баг тус тус байр эзлэв.

ТЭМЦЭЭНИЙ ҮЕИЙН ЗУРГУУДААС ...

Инноваци Инноваци Инноваци Инноваци Инноваци Инноваци Инноваци Инноваци Инноваци Инноваци Инноваци Инноваци Инноваци Инноваци Инноваци