Монгол Улсын Этүгэн их сургууль, БНСУ-ын Намсөүл их сургуультай хамтын ажиллагааны гэрээ 2025 оны тавдугаар сард байгуулсан. Тус гэрээний дагуу Намсөүл их сургууль дээр ЭИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац, гадаад харилцаа эрхэлсэн захирал, доктор Б.Насанбаяр, Инженер технологийн тэнхимийн эрхлэгч П.Баярмаа, Хөдөлгөөн засал хөтөлбөрийн хариуцагч Я.Бадамхорол, Био-Анагаахын тэнхимийн ахлах багш Г.Адъяа, багш Э.Лхагвадулам нар 2025 оны зургаадугаар сарын 25-27 ны өдрүүдэд ажилласан байна.
Тус айлчлалын хөтөлбөрийн дагуу Хөдөлгөөн засал, VR, Big data, Программ хангамж, Био-Анагаах, Нүүр ам судлал, Сувилахуй, Хүүхдийн сэтгэл засал зэрэг 8 хөтөлбөр, сургалт судалгааны лабораториуд, спорт цогцолбор, дотуур байр зэрэг сургалт судалгааны орчинтой танилцаж, тэнхимийн эрхлэгч захирал, 14 багш, профессоруудтай уулзаж, сайн туршлага судаллаа.
2025-2026 оны хичээлийн жилээс эхлэн ЭИС-ийн Хөдөлгөөн засал, VR, Big data, Программ хангамжийн хөтөлбөрийн суралцагчид 2+1+2 хамтарсан хөтөлбөрт суралцаж, хэлний бэлтгэлд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломж бүрдлээ.
БНСУ-ын НамСөүл их сургууль нь 1994 оны гуравдугаар сард үүсгэн байгуулагдсан, хүнлэг чанар ба мэдлэг боловсролыг хослуулан XXI зууны манлайлагчдыг бэлтгэх алсын хараа эрхэм зорилготой юм.
Хүн чанар, харьцаа хандлага, ёс зүйг эрхэмлэн, хэрэгжүүлдгээрээ Этүгэн их сургууль, Намсөүл их сургууль адилхан юм.
Судалгаа шинжилгээнд шаардлагатай сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд бүрэн хангагдсан. 130 000 м2 бүхий кампустай, 22 хичээлийн байртай, 620 гаруй эрдэмтэн, багш нар, 15,000 гаруй оюутнууд суралцдаг. Компьютерын салбараар БНСУ-даа алдартай, шилдэг сургуулиудын нэг, хамгийн том кампустай, 66 мэргэжлийн тэнхимтэй, 100 гаруй хөтөлбөр хэрэгжүүлдэг.