Этүгэнчүүд НАУРЫЗЫН БАЯР тэмдэглэлээ

Этүгэн их сургуулийн "Мэйрим" казах оюутнуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Наурызын баярыг 14 дэх жилдээ тэмдэглэлээ.

Перс хэлнээс гаралтай "Шинэ өдөр" хэмээх утгатай Наурызын баяр нь хахир өвлийг өнтэй давж, урин хавартай золгосныг бэлгэддэг казах түмний үндэсний баяр юм. Энэхүү баярыг тохиолдуулан Этүгэн их сургуулийн багш, ажилтан, оюутнууд казах үндэсний өв соёл, ёс заншилтай танилцан нэгэн өдрийг баяр хөөртэй өнгөрүүлэв.

Наурызын баярыг тус сургуулийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, академич С.Нямзагд нээж, казах оюутан залууст мэндчилгээ дэвшүүлсэн юм. Тэрбээр баярын зохион байгуулах үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцсон 5 оюутанд Төв бассейны 1 сарын эрхийн бичиг гардуулан урамшуулж, цаашид шилдэг казах оюутан төгсөгчийг шалгаруулахыг онцлов.

Баярын үеэр казах түмний бахархал болсон "Кара Жорга" үндэсний бүжгийн тэмцээн зохион байгуулж, үзэгчдийн саналаар "Наурыз бике"-ээр ТЭЗНББ-ийн IV дамжааны оюутан Е.Алдан, "Жигит Султан"-аар Сувилахуйн I дамжааны оюутан Б.Байбол нар шалгарч, үе тэнгийнхнээ манлайллаа.

Мөн тус сургуулийн орос оюутнууд баярын мэндчилгээ дэвшүүлж, Этүгэнчүүд домбор хөгжмийн аялгуунд хамтдаа бүжиглэн, казах үндэсний баярын хоол "Наурыз шөл"-өөр дайлуулан соёлын онцлогтой танилцсан юм.

НАСС-ийн IV дамжаа, "Мэйрим" холбооны тэргүүн Ө.Болатхан "Энэ жилийн наурыз өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээтэй болсон бөгөөд казах үндэсний хувцас, хоол, домбор хөгжмийн соёлыг танилцуулснаараа онцлог байв. Манай холбоо сургуулиаа төлөөлөн нутгийн казах ард түмний урлагийн наадмуудад амжилттай оролцож, шагналт байрууд, шилдэг хөгжөөн дэмжигчээр шалгарч байсан. Өнөөдөр багш, оюутнуудтайгаа хамтдаа өргөн дэлгэр тэмдэглэж байгаадаа баяртай байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 
 
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
Наурыз-2026
1/28