“Хаврын баяр” 4 дэх жилдээ боллоо

Хүмүүнлэгийн сургуулийн Боловсрол судлалын тэнхим "Хаврын баяр"-ыг 3 дугаар сарын 20-ны өдөр 4 дэх жилдээ зохион байгууллаа. Тус баяр нь соёлын солилцоог дэмжих, оюутнуудын эрдэм шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, багаар ажиллах, зохион байгуулах ур чадвар, соёл, ёс зан заншлыг харуулсан онцлогтой болов.

"Хаврын баяр"-ын үеэр Хүмүүнлэгийн сургуулийн монгол, казах, хятад оюутнууд оролцож, өөрсдийн үндэсний соёл, уламжлал, үндэсний хувцас, хоолны соёл, урлагийн өвөрмөц үзүүлбэрүүдээр дамжуулан хаврын баярын онцлогийг сурталчилан таниулсан юм. Энэхүү үйл ажиллагаа нь оюутнуудын дунд соёлын солилцоог түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо.

Тус үйл ажиллагааг Боловсрол судлалын тэнхимийн багш Т.Болор-Эрдэнэ, Ж. Буяндэлгэр нар зохион байгуулж, БББ 401 ангийн оюутан М.Хонгорзул хөтлөн явууллаа.

Энэ удаагийн "Хаврын баяр"-т "Соёлын тулгамдаж буй асуудал" сэдэвт илтгэл хэлэлцүүлсэн нь оюутнууд соёлын талаарх мэдлэгээ хуваалцаж, тулгамдаж буй асуудал, илтгэх болон багаар ажиллах чадвар, хувь хүний хөгжлийг дэмжих олон талын ач холбогдолтой болсон юм.

Илтгэлийн уралдааны I байрт А.Айжулдыз (БББ 201 анги), II байрт Ц.Цагаанцэцэг (БББ 401 анги), III байрт О.Номин-Эрдэнэ (БББ 101 анги) нар тэргүүлжн бусдыгаа манлайлсан бол уламжлалт хаврын баярын танилцуулгын төрөлд казах оюутнууд, урлагийн мэндчилгээний төрөлд монгол оюутнууд шилдгээр шалгарч, батламж мөнгөн шагнал хүртлээ.

 
 
Хаврын баяр 1
Хаврын баяр 2
Хаврын баяр 3
Хаврын баяр 4
Хаврын баяр 5
Хаврын баяр 6
Хаврын баяр 7
Хаврын баяр 8
Хаврын баяр 9
Хаврын баяр 10
Хаврын баяр 11
Хаврын баяр 12
Хаврын баяр 13
Хаврын баяр 14
Хаврын баяр 15
Хаврын баяр 16
Хаврын баяр 17
Хаврын баяр 18
Хаврын баяр 19
Хаврын баяр 20
Хаврын баяр 21
Хаврын баяр 22
Хаврын баяр 23
Хаврын баяр 24
Хаврын баяр 25
1/26

Хүмүүнлэгийн сургуулийн Боловсрол судлалын тэнхим