ЭМЯ, Этүгэн их сургуулийн Сувилахуйн сургуультай хамтран “Сувилахуйн багш нарын VI чуулган”-г амжилттай зохион байгууллаа

Эрүүл мэндийн яам Этүгэн их сургуулийн бүрэлдэхүүн Сувилахуйн сургуультай хамтран "Сувилахуйн тусламж үйлчилгээ ба чанар" сэдэвт сувилахуйн багш нарын VI чуулга уулзалтыг 2026 оны 03 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тус чуулга уулзалтад ЭМЯ болон Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн (МСН) төлөөлөгчид, сувилахуйн мэргэжлийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 17 их, дээд сургуулийн багш нарын төлөөлөл оролцож, салбарын хөгжил, сургалтын чанарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.

Чуулганы нээлт ба Түүхэн замнал

Этүгэн их сургуулийн ректор, АУ-ы доктор, профессор Б.Батсэрээдэнэ чуулганыг нээж үг хэллээ. Мөн тус сургуулийн бүрэлдэхүүн Сувилахуйн сургуулийн захирал, дэд профессор Б.Оюунцэцэг сургуулийнхаа үйл ажиллагаа, сургалтын орчны танилцуулга, ахлах багш, дэд профессор О.Сарантуяа Монгол Улсад сувилахуйн багш бэлтгэж ирсэн түүхэн замнал, сургалтын арга зүйн хөгжлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Бодлогын хэрэгжилт ба Судалгааны үр дүн

Салбарын бодлого, өнөөгийн нөхцөл байдлын хүрээнд дараах илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Үүнд:

  • Б.Эрдэнэцэцэг (ЭМЯ-ны ЭТБХГ-ын Сувилахуйн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга): "Сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн чиг хандлага";

  • В.Даваахүү (ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, доктор, дэд профессор): "Сувилахуйн хүний нөөц, тусламжийн өнөөгийн байдал"-д хийсэн судалгааны үр дүн;

  • Д.Солонго (АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн доктор, дэд профессор): "VR (Виртуал бодит байдал)-ийг сургалтад ашиглах нь".

Инноваци ба Онол, арга зүйн шинэчлэл

Чуулганы үндсэн хэсэгт онол болон технологийн дэвшлийг сургалтад нэвтрүүлэх асуудлыг дараах чиглэлүүдээр хэлэлцэв.

  • Онолын хүрээнд: БНСУ-ын Кён-Ин сургуулийн багш, доктор, профессор Kang Na Gyeong (цахимаар), Этүгэн их сургуулийн Төрөлжсөн сувилахуйн тэнхимийн эрхлэгч, ахлах багш СУ-ы докторант Б.Дүүрэнзул нар "The Nursing Metaparadigm"-ийн үзэл баримтлал, Монголын сувилагчдын нийгэмлэгийн дэд тэргүүн, Интермед эмнэлгийн Сувилахуй эрхэлсэн захирал Б.Амармэнд "Сувилахуйн Метапарадигм" постер илтгэлийг танилцууллаа.

  • Технологийн инноваци: Этүгэн их сургуулийн Инженер, технологийн сургуулийн захирал, дэд профессор Л.Нямхүү, Хүмүүнлэгийн сургуулийн захирал Б.Оргилмаа нар "Хиймэл оюун ухааныг сувилахуйн сургалт, судалгаанд ашиглах нь" сэдэвт сургалтыг зохион байгуулав.

  • Сайн туршлага: Суурь сувилахуйн тэнхимийн багш Д.Гүндэвсамбуу сургалтад Smart Nursing ENR болон Full Code ашиглаж буй туршлагаасаа хуваалцлаа.

Оролцогчдын сэтгэгдэл

Ө.Сарангэрэл (ЭИС Төрөлжсөн сувилахуйн тэнхимийн багш, дэд профессор):

"Боловсролын салбарт 50 гаруй жил, ЭИС-даа 10 гаруй жил ажиллаж байна. Сувилахуйн хөгжил, чанарын асуудлыг хэлэлцэж буй VI чуулга уулзалт бэлтгэл ажил, зохион байгуулалт сайтай, өндөр түвшинд болж байна. Сувилахуйн орчин үеийн сургалтын чанарыг сайжруулах, үр өгөөжтэй болгох хэсэгчилсэн багийн ажиллагаанууд хийгдэж, тухай бүрд нь доктор В.Даваахүү дүгнэлт өгч байгаа нь онцлог давуу тал болж байна. Бидний төгсгөн гаргаж буй шавь нар маань ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэсэн цагаан сэтгэлтэй сувилагч нар байна гэдэгт итгэл дүүрэн байна."

Н.Түмэндэмбэрэл (Говь-Алтай салбар сургууль, ахлах багш):

"Энэ удаагийн чуулга уулзалтын гол ололт нь сувилахуйн чанарын талаарх сүүлийн үеийн шинэ технологи, гадаад дотооддоо явагдаж буй бүх талын мэдээллийг авч мэдлэгээ дээшлүүлсэн үйл ажиллагаа болж буйд оршиж байна. Тус чуулга уулзалтад оролцох боломж олгосон хамт олондоо болон зохион байгуулсан Этүгэн их сургуулийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье."

Д.Дуламсүрэн (ОУУБИС-ийн Сувилахуйн сургуулийн захирал, доктор, дэд профессор):

"Монгол Улсын хэмжээнд сувилагч бэлтгэдэг 17 их, дээд сургуулийн төлөөллүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ, ЭМЯ болон МСН зэрэг байгууллагууд оролцож байна. Сувилахуйн Метапарадигмын 4 ойлголтыг Монгол Улсад хэрхэн хөгжүүлэх талаар илүү шинжлэх ухаанчаар хэлэлцүүлэг өрнүүлсэн онцлогтой чуулга уулзалт болж байна. Зохион байгуулж буй хамт олонд амжилт хүсье."

Д.Солонго (АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн багш, доктор, дэд профессор):

"Энэ удаагийн чуулганы гол чиглэл нь дэлхий дахинд сувилахуйн онолын үндсэн 4 том ойлголт (хүн, орчин, сувилахуй, эрүүл мэнд) болох Метапарадигм дээр үндэслэсэн тусламж үйлчилгээний талаар хэлэлцэж байна. Монгол Улсын хувьд сүүлийн жилүүдэд сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд онол дээр суурилсан тусламж үзүүлэх, энэ чиглэлийн сургалтын шинэ стандарт, технологи нэвтрүүлэх талаар хамтдаа хэлэлцэж байгаагаараа онцлог юм."

Д.Нямсүрэн (Монголын сувилагчдын нийгэмлэгийн тэргүүн):

"2024 оноос эхлэн сувилахуйн сургуулиуд энэхүү чуулганыг дэмжин хамтран зохион байгуулдаг болсон. Бид Финланд улсад зохион байгуулагдсан олон улсын хурлын шийдвэрийн дагуу 2030 он хүртэлх сувилахуйн эх барихын стратеги төлөвлөгөөгөө гаргасан. Энэхүү нэгдсэн бодлогын хүрээнд сувилахуйн сургуулийн 16 төлөөлөл оролцож, ирээдүйн сувилагч нарыг бэлтгэн гаргахад нэгдэн ажиллаж байгаа нь салбарын хөгжилд чухал ач холбогдолтой болж байна."

Дашрамд дурьдахад, Сувилахуйн сургуулийн захирал, дэд профессор Б.Оюунцэцэг ЭМЯ-ны ЭТБХГ-ын Сувилахуйн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Эрдэнэцэцэг, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн доктор, дэд профессор Д.Солонго, МСН-ийн тэргүүн Д.Нямсүрэн, ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн В.Даваахүү, Монголын сувилагчдын нийгэмлэгийн дэд тэргүүн, Интермед эмнэлгийн Сувилахуй эрхэлсэн захирал Б.Амармэнд нарын илтгэл тавьсан оролцогчдод Төв бассейны эрхийн бичиг гардуулан талархлаа илэрхийллээ.

Чуулганы үр дүн ба "Монголын Сувилахуйн Метапарадигм"

Чуулганы үр дүнг ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн В.Даваахүү нэгтгэн дүгнэлээ. Тэрбээр "Монгол Улсын онцлогт тохирсон "Монголын Сувилахуйн Метапарадигм"-ийг боловсруулан гаргахаар зорьж байна. Энэхүү Метапарадигм нь Хүн, Нийгэм ба хүрээлэн буй орчин, Сувилахуйн тусламж, Эрүүл мэнд гэсэн 4 үндсэн бүлэгтэй байх бөгөөд оролцогч багш нар 8 багт хуваагдан эдгээр сэдвийн хүрээнд хэлэлцэж, нэгдсэн дүгнэлтэд хүрлээ" хэмээн онцлон тэмдэглэв.

Тус үйл ажиллагааны төгсгөлд Сувилахуйн сургуулийн захирал, дэд профессор Б.Оюунцэцэг нийт оролцогчдод гэрчилгээ гардуулав. Мөн сувилахуйн багш нарын VII чуулганыг Олон Улсын Улаанбаатар Их Сургууль (ОУУБИС) зохион байгуулахаар саналыг хүлээн авлаа.

Энэхүү чуулган нь Монголын сувилахуйн салбарт шинжлэх ухааны суурь үзэл баримтлалыг нутагшуулах, багш нарын технологийн ур чадварыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан арга хэмжээ болж өндөрлөв.

 
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт
Сувилахуйн багш нарын VI чуулга уулзалт

ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН СУВИЛАХУЙН СУРГУУЛЬ