Бакалавр-магистрын нэгдмэл хөтөлбөрийн бүртгэл явагдаж байна.

 

Нэгдмэл хөтөлбөрт 4 жилийн хөтөлбөрийн 3 дугаар дамжаа, 5 жилийн хөтөлбөрийн 4 дүгээр дамжаа, 6 жилийн хөтөлбөрийн 5 дугаар дамжаанд суралцаж буй оюутнуудын хамрагдах хүсэлтийг хүлээн авах бөгөөд Удирдлага, мэдээллийн системийн өргөдөл хүсэлтийн цэсний Бакалавр-магистрын нэгдмэл хөтөлбөр өргөдлийн маягтаар 2026 оны 08 сарын 31-г дуустал бүртгүүлж болно.

Нэгдмэл сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд:

  • 2026-2027 оны хичээлийн жилд 3, 4, 5 дугаар дамжаанд суралцаж буй оюутнууд нэгдмэл сургалтын төлөвлөгөөгөөр 0.5 жил суралцана.

Суралцагчдад тавигдах шаардлага

Нэгдмэл сургалтын төлөвлөгөөгөөр суралцагч нь дараах шаардлагыг хангасан тохиолдолд боловсролын хос зэрэг олгоно. Үүнд:

  • Голч дүн 3.0 ба түүнээс дээш байх.
  • Англи хэлний  хичээлийг III түвшинд судалсан дүн 80 хувиас дээш байх.
  • Магистрын хөтөлбөрийн түвшинд тооцох хичээлийг ОД-оор (*) тэмдэглэнэ.            

(*) тэмдэглэсэн хичээлд 80-аас дээш дүнтэй судалсан тохиолдолд магистрын хөтөлбөрийн түвшинд дүйцүүлэх эрх үүснэ.

  • Бакалаврын судалгааны ажил заавал хийх, зорилт нь 3 ба түүнээс дээш байх хамгаалсан дүн 90 ба түүнээс дээш байх.
  • Олон улсын хянан магадлагаа бүхий сэтгүүлд 1 илтгэл, 1 өгүүлэл хэвлүүлсэн байх