"Багш, шавийн ур чадвар"-2026 тэмцээн амжилттай боллоо

Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээн

Этүгэн их сургуулийн Сувилахуйн сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Багш, шавийн ур чадвар" тэмцээн 2026 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр инновац, багийн ажиллагааны шинэ түвшинд амжилттай зохион байгуулагдаж, сувилахуйн салбарын шилдгүүдээ тодрууллаа.

Тус сургуулийн бүрэлдэхүүн Сувилахуйн сургууль нь 2011 оноос эхлэн II-VI дамжааны оюутнуудын сувилахуйн дадлагыг "Багш-шавийн гэрээ"-гээр зохион байгуулж, туршлагатай сувилагч багшийг дагалдуулан мэргэжлийн арга барилд сургаж ирсэн. Этүгэн их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны захирал Ц.Мөнгөнцэцэг тэмцээнийг нээж "Багш-шавийн гэрээ"-ний үнэ цэн болон сувилахуйн мэргэжлийн залгамж холбооны ач холбогдлыг онцлон үг хэллээ.

Мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн:

Мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн

Тэмцээнийг сувилахуйн салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүдээс бүрдсэн баг тунгаан шүүв. Үүнд:

  • В.Даваахүү /ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, СУ-ны доктор, дэд проф/
  • Д.Оюун-Эрдэнэ /НЭМГ-ын ахлах мэргэжилтэн, СУ-ны магистр, зөвлөх/
  • Б.Оюунцэцэг /Сувилахуйн сургуулийн захирал, БС-ны магистр, дэд проф/
  • О.Сарантуяа, Ө.Сарангэрэл /Сувилахуйн сургуулийн ахмад багш нар, магистр, дэд проф/
  • Г.Шүрэнмягмар, Ж.Уламсайхан, С.Амгалан /Тэнхимийн ахлах багш нар, магистр/

Мөн тэмцээнийг зохион байгуулах комиссоор Суурь сувилахуйн тэнхимийн эрхлэгч Д.Гүндэвсамбуу, Төрөлжсөн сувилахуйн тэнхимийн эрхлэгч Б.Дүүрэнзул нар болон нийт багш нарын бүрэлдэхүүн хамтран ажиллалаа.

Тэмцээний хөтөлбөр:

Оролцогч багууд онол, практик хосолсон дараах 7 чиглэлийн хүрээнд мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорилоо:

  1. Онолын мэдлэг: Компьютерт суурилсан 100 сорил тест.
  2. Мэндчилгээ: Багийн мэргэжлийн бахархал болон эмнэлгийн сурталчилгаа.
  3. Сувилахуйн шатлал: Өгөгдсөн тохиолдолд суурилж, сувилахуйн 5 шатлалын дагуу ажиллах.
  4. Ур чадварын тэмцээн: 4 өртөөт гардан үйлдэл болон халдвар хамгаалал.
  5. Жүжигчилсэн тоглолт: "Багш-шавийн гэрээ"-ний үнэ цэнийг харуулсан бүтээлч үзүүлбэр.
  6. Яаралтай тусламж: Амь тэнссэн үеийн багаар ажиллах тусламж үйлчилгээ.
  7. Оюутны инновацын бүтээл: Дадлагажигч оюутнуудын эмнэлгийн практикт шинээр нэвтрүүлсэн шийдлүүд.

Тэмцээний шилдгүүд:

Мэдлэг чадвар, багийн тактикаараа бусдыгаа манлайлсан багууд:

  • Тэргүүн байр: БГД Эрүүл мэндийн төв — "Nurse Power" баг
  • Дэд байр: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ) — "Галт шувуу" баг
  • Гутгаар байр: Цэргийн төв эмнэлэг — "Жавхаа" баг

Тэмцээний нээлтийн үеэр Анагаах 509 оюутан н.Одбаяр морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлж, "Урлагийн их наадам"-2026 тэргүүн байрын шагналт Сувилахуйн сургуулийн бүжгийн хамтлаг уран бүтээлээ толилууллаа.

Тэмцээний ач холбогдол

Энэ удаагийн "Багш, шавийн ур чадвар" тэмцээний гол онцлог нь оюутнуудын эмнэлэгт нэвтрүүлсэн инновацын бүтээлүүдийг танилцуулж, сайн туршлагаа хуваалцсанд оршиж байв. Мөн тэмцээний үеэр оролцогчдын харилцан суралцах боломжийг бүрдүүлж, мэргэжлийн ур чадварыг нь шинэ шатанд гаргасан ач холбогдолтой үйл явдал боллоо.

 
 
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 3
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 4
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 5
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 6
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 7
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 8
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 9
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 10
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 11
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 12
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 13
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 14
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 15
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 16
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 17
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 18
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 19
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 20
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 21
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 22
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 23
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 24
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 25
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 26
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 27
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 28
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 29
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 30
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 31
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 32
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 33
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 34
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 35
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 36
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 37
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 38
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 39
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 40
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 41
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 42
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 43
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 44
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 45
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 46
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 47
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 48
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 49
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 50
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 51
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 52
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 53
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 54
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 55
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 56
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 57
Багш, шавийн ур чадвар-2026 тэмцээний зураг 58
1/56

Сувилахуйн салбарын хамтран ажиллагч эмнэлгүүд, Сувилахуйн сургуулийн нийт багш нар, нийт оролцогчид, хөгжөөн дэмжигчиддээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!