.jpg)
Этүгэн их сургуулийн Сувилахуйн сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Багш, шавийн ур чадвар" тэмцээн 2026 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр инновац, багийн ажиллагааны шинэ түвшинд амжилттай зохион байгуулагдаж, сувилахуйн салбарын шилдгүүдээ тодрууллаа.
Тус сургуулийн бүрэлдэхүүн Сувилахуйн сургууль нь 2011 оноос эхлэн II-VI дамжааны оюутнуудын сувилахуйн дадлагыг "Багш-шавийн гэрээ"-гээр зохион байгуулж, туршлагатай сувилагч багшийг дагалдуулан мэргэжлийн арга барилд сургаж ирсэн. Этүгэн их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын албаны захирал Ц.Мөнгөнцэцэг тэмцээнийг нээж "Багш-шавийн гэрээ"-ний үнэ цэн болон сувилахуйн мэргэжлийн залгамж холбооны ач холбогдлыг онцлон үг хэллээ.
Мэргэжлийн шүүгчдийн бүрэлдэхүүн:
.jpg)
Тэмцээнийг сувилахуйн салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүдээс бүрдсэн баг тунгаан шүүв. Үүнд:
- В.Даваахүү /ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, СУ-ны доктор, дэд проф/
- Д.Оюун-Эрдэнэ /НЭМГ-ын ахлах мэргэжилтэн, СУ-ны магистр, зөвлөх/
- Б.Оюунцэцэг /Сувилахуйн сургуулийн захирал, БС-ны магистр, дэд проф/
- О.Сарантуяа, Ө.Сарангэрэл /Сувилахуйн сургуулийн ахмад багш нар, магистр, дэд проф/
- Г.Шүрэнмягмар, Ж.Уламсайхан, С.Амгалан /Тэнхимийн ахлах багш нар, магистр/
Мөн тэмцээнийг зохион байгуулах комиссоор Суурь сувилахуйн тэнхимийн эрхлэгч Д.Гүндэвсамбуу, Төрөлжсөн сувилахуйн тэнхимийн эрхлэгч Б.Дүүрэнзул нар болон нийт багш нарын бүрэлдэхүүн хамтран ажиллалаа.
Тэмцээний хөтөлбөр:
Оролцогч багууд онол, практик хосолсон дараах 7 чиглэлийн хүрээнд мэдлэг, ур чадвар, авхаалж самбаагаа сорилоо:
- Онолын мэдлэг: Компьютерт суурилсан 100 сорил тест.
- Мэндчилгээ: Багийн мэргэжлийн бахархал болон эмнэлгийн сурталчилгаа.
- Сувилахуйн шатлал: Өгөгдсөн тохиолдолд суурилж, сувилахуйн 5 шатлалын дагуу ажиллах.
- Ур чадварын тэмцээн: 4 өртөөт гардан үйлдэл болон халдвар хамгаалал.
- Жүжигчилсэн тоглолт: "Багш-шавийн гэрээ"-ний үнэ цэнийг харуулсан бүтээлч үзүүлбэр.
- Яаралтай тусламж: Амь тэнссэн үеийн багаар ажиллах тусламж үйлчилгээ.
- Оюутны инновацын бүтээл: Дадлагажигч оюутнуудын эмнэлгийн практикт шинээр нэвтрүүлсэн шийдлүүд.
Тэмцээний шилдгүүд:
Мэдлэг чадвар, багийн тактикаараа бусдыгаа манлайлсан багууд:
- Тэргүүн байр: БГД Эрүүл мэндийн төв — "Nurse Power" баг
- Дэд байр: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг (УХТЭ) — "Галт шувуу" баг
- Гутгаар байр: Цэргийн төв эмнэлэг — "Жавхаа" баг
Тэмцээний нээлтийн үеэр Анагаах 509 оюутан н.Одбаяр морин хуурын аялгуугаар мэндчилгээ дэвшүүлж, "Урлагийн их наадам"-2026 тэргүүн байрын шагналт Сувилахуйн сургуулийн бүжгийн хамтлаг уран бүтээлээ толилууллаа.
Тэмцээний ач холбогдол
Энэ удаагийн "Багш, шавийн ур чадвар" тэмцээний гол онцлог нь оюутнуудын эмнэлэгт нэвтрүүлсэн инновацын бүтээлүүдийг танилцуулж, сайн туршлагаа хуваалцсанд оршиж байв. Мөн тэмцээний үеэр оролцогчдын харилцан суралцах боломжийг бүрдүүлж, мэргэжлийн ур чадварыг нь шинэ шатанд гаргасан ач холбогдолтой үйл явдал боллоо.
Сувилахуйн салбарын хамтран ажиллагч эмнэлгүүд, Сувилахуйн сургуулийн нийт багш нар, нийт оролцогчид, хөгжөөн дэмжигчиддээ талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье!
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)