Этүгэн их сургуулийн Сувилахуйн сургууль намрын танилцах аяллаа амжилттай зохион байгууллаа

Этүгэн их сургуулийн бүрэлдэхүүн Сувилахуйн сургууль 2026-2027 оны хичээлийн жилийн уламжлалт намрын танилцах аяллаа 2026 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд амжилттай зохион байгууллаа.

Танилцах аяллын гол зорилго нь шинээр элсэн суралцаж буй I дамжааны оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон, хөгжилтэй өнгөрүүлэх, дурсамж бүтээхээс гадна ахлах дамжааны оюутнуудтайгаа танилцан нөхөрлөх, багаар ажиллах ур чадварыг дээшлүүлж, сэтгэл зүйн хувьд нэгэн баг хамт олон болоход чиглэв.

Тус аяллаа сургуулийн багш А.Мөнхбаяр, Т.Жулдуз нар Сувилахуйн оюутны зөвлөлтэй хамтран зохион байгуулж, нийт 9 бүлгийн 90 гаруй оюутныг хамрууллаа.

Аяллын турш оюутнуудын авьяас билиг, авхаалж самбааг сорьсон мэндчилгээ, дуу хуур, хөгжөөнт буухиа болон залуусыг догдлуулсан бүжгийн "battle" тэмцээн болж, навч шаргалтсан намрын нэгэн өдрийг оюутан насны цог жавхаагаар чимэв. Тэмцээний шүүгчээр Сувилахуйн тэнхимийн багш Д.Гүндэвсамбуу, С.Амгалан, Д.Отгонтуяа нар ажиллаж, шилдгүүдийг тодрууллаа.

Багийн ажиллагаа, авхаалж самбаа, эрч хүчээрээ бусдыгаа манлайлж, нийлбэр дүнгээр шалгарсан багууд:

  • Тэргүүн байр: Сувилахуйн бакалаврын 102 дугаар анги
  • Дэд байр: Хөдөлгөөн засалч 101 дүгээр анги
  • Гутгаар байр: Сувилахуйн бакалаврын 103 дугаар анги тус тус шалгарч, өргөмжлөл болон дурсгалын зүйлээр шагнагдлаа.

Ийнхүү тус сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн намрын танилцах аялал оюутан насны халуун дулаан инээд хөөр, мартагдашгүй нандин дурсамжийг бүтээсээр амжилттай өндөрлөлөө.

 

 

Нийт суралцагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье!