Этүгэн их сургууль “Косметик зүү эмчилгээний” ахисан түвшний онол, практик хосолсон танхимын сургалт зохион байгууллаа

Этүгэн их сургуулийн Уламжлалт анагаах ухааны (УАУ) тэнхимээс “Косметик зүү эмчилгээ хийх ур чадвар эзэмшүүлэх” ахисан түвшний 2 өдрийн онол, практик хосолсон танхимын сургалтыг 2026 оны 9 дүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалтыг тус сургуулийн УАУ-ы тэнхимийн 2017 оны төгсөгч, АНЭУ-ын Дубай хотын “Zhongguo TCM medical center”-ийн УАУ-ы эмч, Эмнэл зүйн анагаах ухааны магистр, Косметик зүү эмчилгээгээр АНУ-д мэргэшсэн, ОХУ-ын Оренбург хотын “Река Жизни” эмнэлгийн зөвлөх эмч Б.Мягмаржавтай хамтран явуулав. Энэхүү ахисан түвшний онол, практик хосолсон танхимын сургалтад нийт 23 эмч хамрагдаж, батламжаа гардан авсан юм.


“Косметик зүү эмчилгээ хийх ур чадвар эзэмшүүлэх” ахисан түвшний сургалтын хөтөлбөр нь дараах үндсэн агуулгын хүрээнд болж өндөрлөлөө.

  • Зүү эмчилгээний халдвар хамгаалал, ариун чанарын олон улсын стандарт
  • Нүүрний оношилгоо болон эсрэг заалтууд
  • Косметик зүү эмчилгээний онол, протоколууд
  • Нүүрний зүү эмчилгээний ёс зүй
  • Нүүрний бумба ба гуаша засал
  • Нүүрний мэдрэл, булчингийн эмгэгийн үеийн эмчилгээ
  • Зүүг өвдөлтгүй хатгах техникүүд
  • Өөрөө өөртөө эмчилгээ хийх арга зүй
  • Батга болон сорви арилгах микронийдлинг

Тус сургалт зохион байгуулах багт УАУ-ы тэнхимийн багш магистр Б.Мягмардаш, П.Цагаанцэцэг нар ажиллалаа.