ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН АЛБА АНГИЙН ДАРГА НАРТАЙ НЭЭЛТТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

Этүгэн их сургуулийн Сургалтын бодлого зохицуулалтын албанаас дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрийн бүх ангийн дарга нартай нээлттэй уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад Сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Мөнгөнцэцэг болон Сургалтын бодлого зохицуулалтын албаны сургалт хариуцсан менежер Б.Цогзолсүрэн, оюутан хариусан менежер Ц.Уртнасан нар оролцож, 2026–2027 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа, хөтөлбөрийн шинэчлэл, удирдлага мэдээллийн системийн танилцуулга, сургалтын орчныг сайжруулсан шинэлэг санаачилгын талаар мэдээлэл хийж, оюутнуудад тулгамдаж буй асуудлын талаар нээлттэй санал солилцов. Мөн уулзалтын төгсгөлд ангийн дарга нарын санал, хүсэлтийг бичгээр хүлээн авч, оюутнуудын сонирхсон асуултад хариулт өгөв.

Сургууль, тэнхим, багш, оюутны хамтын ажиллагааг бэхжүүлэх нь сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх, оюутан төвтэй сургалтын орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэхүү уулзалт нь сургуулийн сургалтын бодлого, шийдвэрийг оюутан бүрд үнэн зөв, шуурхай мэдээлэх, оюутнуудын санал хүсэлтийг сургуулийн удирдлагад шууд хүргэх гүүр болсноороо онцлог юм.