"Эрдмийн зул" эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн хуралдаанд оролцох багш, судлаачдын бүтээл шалгарлаа

Этүгэн их сургуулийн 2025–2026 оны хичээлийн жилийн "Эрдмийн зул" багш, судлаачдын гуравдугаар шатанд 18 бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулсан. Багш, судлаачдын гуравдугаар шат буюу НЭГДСЭН ХУРАЛДААН нь 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 14:00 цагт хичээлийн I байрны 404 тоот өрөөнд зохион байгуулагдана.

Нэгдсэн хуралдаанд шалгарсан багш, судлаачдын мэдээлэл

НЭГДСЭН ХУРАЛДААНД ШАЛГАРСАН БАГШ, СУДЛААЧДЫН МЭДЭЭЛЭЛ
Судлаачийн нэрс Судалгааны сэдэв Тэнхим
1 Г.Шүрэнмягмар Сувилагч нарын NANDA ангилалд суурилсан сувилгааны оношийн сонголт, мэдлэгийг судалсан дүн Төрөлжсөн сувилахуйн тэнхим
2 Э.Энхтайван Липосомд бүрхэгдсэн антибиотикийн арьсны эдгэрэлтийн үр нөлөөг харьцуулсан үнэлгээ Био-Анагаахын тэнхим
3 М.Мөнхжаргал Эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээнд тулгуурлан насанд хүрэгчдийн дунд зонхилон тохиолдож буй эмгэг, зарим эрсдэлт хүчин зүйлсийг харьцуулан судлах нь Эмнэлзүйн анагаах ухааны тэнхим
4 П.Ижилцэцэг Цэцэрлэгийн насны хүүхдийн хоолны шим тэжээл ба өсөлт хөгжилд үзүүлсэн судалгаа Эмнэлзүйн анагаах ухааны тэнхим
5 Э.Ган-Эрдэнэ Төрсний дараах сэтгэл гутралыг үнэлсэн дүн Эмнэлзүйн анагаах ухааны тэнхим
6 А.Номин Бамбай булчирхайн зангилааг хэт авиа шинжилгээний TI-RADS ангиллаар үнэлсэн үр дүн Эмнэлзүйн анагаах ухааны тэнхим
7 Б.Нарангэрэл Өрхийн эрүүл мэндийн төвийн стент тавиулсан өвчтөний хяналтыг судалсан дүн Эмнэлзүйн анагаах ухааны тэнхим
8 Э.Жаргалсайхан Сургуулийн сурагчийн бие бялдар, биеийн бүрдлийн бүрэлдэхүүний үзүүлэлтийг таргалалтын биомаркертай холбон судалсан дүн Анагаахын суурь эрдмийн тэнхим
9 Ц.Хосбаяр AI суурилсан маммографи аппарат ашиглахад клиник инженерт тулгамдаж буй асуудлын судалгаа Инженерийн тэнхим
10 Г.Ган-Эрдэнэ Улаанбаатар хотын алслагдсан дүүргийн эмнэлгүүдэд дрон ашиглан цус, цусан бүтээгдэхүүн хүргэх боломжийн судалгаа Инженерийн тэнхим
11 П.Баярмаа Программ хангамжийн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн шинжилгээ Инженерийн тэнхим
12 Н.Биндэръа EEG ашиглан бодит цагийн нүд анивчихыг илрүүлэх сайжруулсан арга: оновчлогдсон босго болон өндөр эрэмбийн статистик Инженерийн тэнхим
13 М.Баярбилэг Цахим ирц бүртгэлийн системийн үр нөлөө, туршилтын шинжилгээ Инженерийн тэнхим
14 Э.Должинсүрэн Хиймэл оюун ухаанд суурилсан цахилгаан ачааллын графикийн интерактив сургалтын систем Инженерийн тэнхим
15 Ж.Одонтуяа Иргэдийн хуванцар савны хэрэглээ, түүнтэй холбоотой мэдлэгийн түвшин ба эрүүл мэндийн эрсдлийг судлах нь Анагаахын нийгмийн эрүүл мэндийн тэнхим
16 Г.Билгүүн Монгол хүүхдийн бие бялдар, биеийн бүрдэл, өөхний эдийн дааврын маркеруудын харилцан хамаарал Анагаахын суурь эрдмийн тэнхим
17 М.Амангүл В вирусийн халдвартай эхээс төрсөн хүүхдийн гепатит В-ийн тандалт, дархлаажуулалтын дараах дархлаа тогтцыг тодорхойлсон дүн Био-Анагаахын тэнхим
18 Р.Энхчулуун Дээд боловсролын сургалтын орчин дахь хэлний хэрэглээний чадамж ба нийгэм сэтгэл зүйн дасан зохицол Боловсрол судлалын тэнхим

Шагналын мэдээлэл

Нэгдсэн хуралдаанд оролцогчдыг дараах байдлаар шалгаруулж урамшуулна.

ШАГНАЛЫН МЭДЭЭЛЭЛ
Байр Тоо Шагнал Мөнгөн дүн
Тэргүүн 1 Өргөмжлөл, WOS/Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 100 хувийн эрх олгох батламж 500 000₮
Тэргүүн дэд 1 Өргөмжлөл, WOS/Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 80 хувийг олгох эрхийн бичиг 400 000₮
Тэргүүн гуравдугаар 1 Өргөмжлөл, WOS/Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 60 хувийг олгох эрхийн бичиг 300 000₮
Тусгай 2 Өргөмжлөл, WOS/Scopus бүртгэлтэй хянан магадлагаа бүхий сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардлын 40 хувийг олгох эрхийн бичиг 200 000₮

WOS, Scopus бүртгэлтэй хянан магадлагаа өгүүлэл хэвлүүлэх зардлын дээд хязгаарыг 5 сая хүртэл төгрөгөөр тогтоох ба сэтгүүлийн газраас ирсэн хэвлүүлэх эрх олгосон албан ёсны шийдвэр, нэхэмжлэлийн мөнгөн дүнг үндэслэн тухай бүр олгоно. Өгүүлэл хэвлүүлэх эрх нь олгогдсон өдрөөс 1.5 жилийн хугацаанд хүчинтэй.

Судалгааны ажлын илтгэлээ нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх багш, судлаачдад баяр хүргэж, амжилт хүсье.

Этүгэн их сургуулийн Эрдэм шинжилгээ, Инновацын алба