Этүгэн их сургууль болон "Мөрөөдөл" олон улсын хүүхдийн төв хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.

 
ЭИС болон Мөрөөдөл олон улсын хүүхдийн төвийн хамтын ажиллагааны хүрээнд оюутнуудын хөгжлийг дэмжих, бодит ажлын орчинд дадлагажуулах боломжийг өргөжүүлж байна.
 
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд:
ЭИС-ийн оюутнуудыг Мөрөөдөл хүүхдийн зуслан, Мөрөөдөл академи, BusinessKids сургалтын хөтөлбөрүүдэд дадлагажих, суралцах, ажиллах боломжоор хангана.
Багш, бага боловсрол,  Багш, сургуулийн өмнөх боловсрол, хоол үйлдвэрлэл үйлчилгээний менежмент, аялал жуулчлал, санхүү, маркетинг, хүний нөөц, бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж буй оюутнуудыг хичээлийн бус цагаар дадлагажуулан ажиллуулна.
Сургалтын явцад ур чадвар, хандлагаараа шалгарсан төгсөгчдийг ажлын байраар хангах боломжийг бүрдүүлнэ.
Бизнесийн байгууллагын мэргэжилтнүүдийн харилцаа, хандлага, ёс зүйн чиглэлээр сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хамтран зохион байгуулна.
 
Энэхүү санаачилга нь оюутнуудын онолын мэдлэгийг практикт хэрэгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг бэхжүүлэх, цаашдын хөдөлмөр эрхлэлтийн боломжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.