.jpg)
Этүгэн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөгчдөд зориулсан 17 дахь удаагийн "Хүндэтгэлийн лекц"-ийг 2026 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар театрт амжилттай зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд эрдмийн их аянд хамтдаа зүтгэсэн багш, шавь нарын бахархал, халуун дулаан уур амьсгал дунд өрнөсөн "хүндэтгэлийн хичээл" байв.
.jpg)
Улаанбаатар театрын хаалгаар орох үеэс л мэндлэх, хүндлэх "Этүгэн соёл"-ыг мэдрүүлэх "Төгсөгчдөдөө баярын мэнд хүргэе" хэмээн халуун дулаанаар угтан авч, нижигнэсэн алга ташилт дундуур ёслол төгөлдөр алхуулсан нь төгсөгчдийн сэтгэлийг ихэд хөдөлгөв.
Энэхүү хүндэтгэлийн лекцийн ерөнхий зохион байгуулагчаар Сувилахуйн сургууль 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд хөтлөгчөөр Анагаахын Суурь эрдмийн тэнхимийн эрхлэгч Г.Билгүүн, Анагаахын Нийгмийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч П.Батчулуун нар ажиллалаа.
Ёслолын үйл ажиллагаанд Анагаах ухаан хүний их эмч, Уламжлалт анагаах ухааны их эмч, Био-Анагаах ухаан; Сувилахуй, хөдөлгөөн засал; Эдийн засаг, менежмент; Инженер, технологи; Багш; Сургуулийн өмнөх боловсрол; Нүүр амны их эмч, Эм зүйч; Эм найруулагч; Мэргэжлийн боловсролын сургуулийн Туслах сувилагч, эмчилгээний бариа засал хөтөлбөрийн нийт 1140 төгсөгч, гадаад 58 төгсөгч, зөвлөх багш нарын бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Энэ удаагийн лекцийг мөнгөн хонхны жингэнэсэн аялгуугаар эхлүүлж, Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч, Академич С.Нямзагд захирал төгсөгчдөдөө хандаж "эцгийн хайр" шингэсэн хамгийн үнэтэй, сургамжтай зөвлөмжүүдээ хуваалцлаа. Тэрбээр сургуулийнхаа эхлэл, хөгжил, ирээдүйн талаар өгүүлэхийн зэрэгцээ дараах үнэ цэнэтэй зөвлөмжүүдийг хүргэлээ.
- Тогтвортой өсөлт: "Би огцом өсөлт, бууралтад дургүй. Алгуурхан боловч тогтвортой өсөлт жинхэнэ хөгжлийг авчирдаг".
- Зүтгэж ажиллаарай: "Зүтгэл гэдэг шургуу ажиллах чадвар. Өөрийн бүхий л чадвараа дайчлахын тулд өөрийн салбарын шилдгийн шилдэг эхний 10%-д багтана гэж өөртөө амлалт өгсөн байх ёстой".
- Энгийн байх: "Аливаа ажлыг эхлүүлэхдээ асуудлыг хэтэрхий битгий хүндрүүл, хамгийн энгийнээс нь эхэлж сэтгэ".
- Мөрөөдлийн хүч: "Хүн ямар ирээдүйг мөрөөднө, тийм л ирээдүйг бий болгодог. Том мөрөөдөлтэй байж, түүндээ хүрэх зүтгэлтэй байгаарай".
- Инээмсэглэлийн хүч: "Түрүүлж инээмсэглэж, баярлалаа гэж хэл. Амжилттай хүн байхын тулд үргэлж инээмсэглэж байх хэрэгтэй".
Мөн лекцийн үеэр Анагаах, Нүүр ам судлалын хөтөлбөрүүд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд олон улсын жишигт нийцсэн дипломтой төгсөж байгааг онцлон "энэ нь Этүгэнчүүд бидний хамтын бүтээл, амжилтын түлхүүр юм" гэв.
Лекцийн үеэр хамгийн сэтгэл догдлом онцлог агшин нь төгсөгч оюутнууд индэрт гарч санал, сэтгэгдэл, дурсамжаасаа хуваалцсан мөч байлаа. Тэд эрдэм мэдлэгийн охийг түгээсэн сургууль, багш нартаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн юм.
.jpg)
Дашрамд дурдахад үйл ажиллагааны хүндэт зочноор МУГТ, уулын спортын ОУХМ Б.Цэвээндаш уригдан оролцов. Тэрбээр 2016 оны тавдугаар сарын 21-нд дэлхийн дээвэр Эверестийн оргилд Этүгэн их сургуулийн тугийг мандуулсан бахархам түүх болон 2026 оны хоёрдугаар сард хэт холын ганцаарчилсан гүйлтийн үеэр Этүгэн их сургуулийн тугийг дахин мандуулсан амжилтаасаа хуваалцаж, төгсөгчдөд хандан "Зорьсон зорилгодоо хүрэхийн тулд битгий нугараарай, битгий шантраарай" хэмээн уриаллаа.
.jpg)
Лекцийн төгсгөлд "King Music" хамтлаг "Сүүлчийн хичээлийн дараа хаачих вэ" дууг эгшиглүүлэхэд танхим тэр чигтээ догдлолд автав. Дэлгэцнээ зургийн цомгууд хөвөрч, төгсөгчид суудлаасаа босон гар гараасаа барилцан хамтдаа дуулах нь хамгийн нандин дурсамжийг илэрхийлсэн гайхалтай агшин боллоо.
Этүгэн их сургуулийн нийт төгсөгчдөдөө шинэ эхлэлд нь амжилт хүсэж,
аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)