Этүгэн их сургуулийн “Эрдмийн зул:2026” суралцагчдын эрдэм шинжилгээний хурлын ШИЛДЭГ ИЛТГЭЛҮҮД тодорлоо.

Этүгэн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн "Эрдмийн зул" суралцагчдын ЭШХ-ын гуравдугаар шат 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр (I) Анагаах, (II) Био-Анагаах, Уламжлалт анагаах ухаан (III) Эм зүй, Инженер, (IV) Сувилахуй, БАБ, НАС гэсэн 4 хэсгээр зохион байгуулагдаж нийт 85 бүтээл хэлэлцүүлснээс шилдэг 24 судалгааны бүтээл шалгарлаа.

Анагаахын салбарын ТЭРГҮҮН байрыг

"Анагаах ухаан" хөтөлбөрийн 403 ангийн оюутан Д.Баатарманлай "MRSA-ийн шалтгаант арьсны халдварын үед липосомд суурилуулсан доксициклин хиклатыг судалсан дүн" сэдэвт илтгэлээр,

"Анагаах ухаан" хөтөлбөрийн 606 ангийн оюутан Н.Амарболд "Сургуулийн бага ангийн 7 болон 9 настай сурагчийн биеийн бүрдлийн бүрэлдэхүүний үзүүлэлтийг харьцуулан судалсан дүн" сэдэвт илтгэлээр

Био-Анагаах, Уламжлалт анагаах ухаан салбарын ТЭРГҮҮН байрыг

Био-Анагаах хөтөлбөрийн 501 ангийн оюутан Ө.Пүрэвцэцэг "Үхрийн ширнээс коллагений гидролизат гарган авах технологийн судалгаа" сэдэвт илтгэлээр,

Сувилахуй, Боловсрол судлал, Нүүр ам судлал салбарын ТЭРГҮҮН байрыг

Нүүр ам судлал хөтөлбөрийн 402 ангийн оюутан Ө.Анужин "Сувгийн эмчилгээний үед Paper point болон хөвөн турунд ашиглан авсан сорьцын бичил биетний агшингийн судалгаа" сэдэвт илтгэлээр,

Эм зүй, Инженер салбарын ТЭРГҮҮН байрыг

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер хөтөлбөрийн 401 ангийн оюутан Б.Саруул "EOG ашиглан тусламжийн дуудлагын систем загварчлах" сэдэвт илтгэлээр тус тус манлайллаа.

I. Анагаахын салбарын шилдэг илтгэгчид

Байр Овог, нэр Анги Удирдагч багш Судалгааны сэдэв
I Д.Баатарманлай 403 Э.Энхтайван MRSA-ийн шалтгаант арьсны халдварын үед липосомд суурилуулсан доксициклин хиклатыг судалсан дүн
I Н.Амарболд 606 Э.Жаргалсайхан Сургуулийн бага ангийн 7 болон 9 настай сурагчийн биеийн бүрдлийн бүрэлдэхүүний үзүүлэлтийг харьцуулан судалсан дүн
II Л. Анхбаяр 601 Г.Билгүүн Бага ангийн (8 ба 10 настай) сурагчдын биеийн бүрдлийн үзүүлэлтийг харьцуулан судалсан нь
II Г.Нандин-Эрдэнэ 605 З.Батбаяр Туршилтын амьтанд үүсгэсэн ил шархны эмгэг загварт бартазел бэлдмэлийн үзүүлэх нөлөөг судалсан дүн
III Ч.Эрдэнэдулам 603 Ч.Ганчимэг Хөхний хорт хавдартай өвчтөнүүдийн эдийн ялгарлын дэд бүтцийг СА15-3 маркерын түвшинтэй харьцуулан судалсан дүн
III Г.Нандин-Эрдэнэ 606 Г.Орхонтуяа Д витамин хэрэглэсэн туршилтын амьтны зүрхний үйл ажиллагааны зарим ферментийн идэвхийг тодорхойлсон дүн
IV Д.Олзчимэг 606 Г.Орхонтуяа Д витамин хэрэглэсэн туршилтын амьтны нойр булчирхайн жин, сийвэнгийн триглицерид, холестрол, глюкоз тодорхойлсон дүн
IV Х.Анужин 607 Б.Оргилмаа Анагаахын оюутнуудын сэтгэл зүйн тэсвэртэй байдлын түвшин: I ба VI дамжааны оюутнуудын харьцуулсан судалгаа
IV Б.Булгантамир 606 З.Нандин-Эрдэнэ Сургуулийн дунд ангийн 11 болон 13 настай сурагчийн биеийн бүрдлийн бүрэлдэхүүний үзүүлэлтийг харьцуулан судалсан дүн
Анагаахын салбарын шилдэг илтгэгчид шүүгчдийн хамт
Анагаахын салбарын шилдэг илтгэгчид шүүгчдийн хамт

II. Био-Анагаах, Уламжлалт анагаах ухааны салбарын шилдэг илтгэгчид

Байр Судлаач оюутан Анги Удирдагч багш Судалгааны сэдэв
I Ө.Пүрэвцэцэг Био-А 501 З.Батбаяр Үхрийн ширнээс коллагений гидролизат гарган авах технологийн судалгаа
II Д.Сайра Био-А 501 Б.Баяржаргал Эмэгтэйчүүдийн цусны аво бүлгийн титр, түүнд нөлөөлж байгаа шалтгааныг илрүүлсэн дүн
III Б. Саруул Био-А 501 Э.Энхтайван Хитозанд суурилсан мөнгөний нанобөөмийн бактерийн эсрэг идэвхийг тодорхойлсон дүн
IV С.Анужин Био-А 501 О.Хонгорзул Биотехнологийн аргаар үржүүлсэн махирсын төрлийн бигш ургамлын анатомийн судалгаа
IV А.Үен Био-А 501 Б.Баяржаргал Цагаан хулганы мэс заслын аргаар үүсгэсэн шарханд бартазел бэлдмэлийг хэрэглэсэн үр дүн
Био-Анагаах, Уламжлалт анагаах ухаан салбарын шилдэг илтгэгчид шүүгчдийн хамт
Био-Анагаах, Уламжлалт анагаах ухаан салбарын шилдэг илтгэгчид шүүгчдийн хамт

III. Сувилахуй, Боловсрол судлал, Нүүр ам судлалын салбарын шилдэг илтгэгчид

Байр Овог, нэр Анги Удирдагч багш Судалгааны сэдэв
I Ө.Анужин НАС 402 Ц.Равжаа Сувгийн эмчилгээний үед Paper point болон хөвөн турунд ашиглан авсан сорьцын бичил биетний агшингийн судалгаа
II Э.Алтанчимэг ОУС 401 С.Идэртунгалаг Сувилагч нарын нойрны чанарыг сэтгэл гутралтай холбон судалсан дүн
III М.Учралтмаа НАС 401 Э.Лхагвадулам Этүгэн их сургуулийн оюутнуудын шүд хавирах (Bruxism) эмгэгийг стрессийн түвшинтэй хамааруулан судалсан дүн
IV М.Салтанат ОУС 401 Г.Шүрэнмягмар Дүүргийн эмнэлгийн сувилагч нарын сувилахуйн оношийн хэрэгжилт, бэрхшээлийг үнэлсэн дүн
IV Н.Энхжин СУВ 404 Б.Оргилмаа Улаанбаатар хотын гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд ажиллаж буй сувилагч нарын ажлын байрны стрессийн түвшин: ENSS аргачлалд суурилсан судалгаа
Сувилахуй, Боловсрол судлал, Нүүр ам судлал салбарын шилдэг илтгэгчид шүүгчдийн хамт
Сувилахуй, Боловсрол судлал, Нүүр ам судлал салбарын шилдэг илтгэгчид шүүгчдийн хамт

IV. Эм зүй, Инженерийн салбарын шилдэг илтгэгчид

Байр Овог, нэр Анги Удирдагч багш Судалгааны сэдэв
I Б.Саруул ЭТТИ-401 Н.Биндэръяа, В.Мөнххэрлэн EOG ашиглан тусламжийн дуудлагын систем загварчлах
II Г.Оюунчимэг Эм зүй 501 Э.Энхмандах Хөх далан хальсны (lonicera caerulea l.) Гелийн физик-химийн болон микробиологийн чанарын үзүүлэлтийн судалгаа
III Н. Ариунзул Эм зүй 503 Э.Нармандах Эгэл арц (Juniperus communis L.) -ны шингэн ханд агуулсан ариутгагч цацлага гарган авах технологийн судалгаа
IV И.Энх-Оргил ПХ 401 Л.Нямхүү Богино хугацаанд үл хөдлөх хөрөнгө түрээслэх цахим систем хийх боломжийг судалсан дүн
IV А.Билгүүн Эм зүй 505 Г.Түвшинжаргал Лабораторийн хулганы тэжээлийг мөхлөгжүүлэх аргаар гарган авсан дүн
Эм зүй, Инженерийн салбарын шилдэг илтгэгчид шүүгчдийн хамт
Эм зүй, Инженерийн салбарын шилдэг илтгэгчид шүүгчдийн хамт

Эрдэм шинжилгээний хурлын 3 шат тус бүрийг зохион байгуулсан нарийн бичгүүд, зохион байгуулагч, салбар бүрийн хуралдаанд хариуцлагатай ажилласан эрхэм хүндэт судлаач, эрдэмтэн шүүгч нартаа хамтран ажилласанд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Этүгэн их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн "Эрдмийн зул" суралцагчдын ЭШХ-ын нэгдүгээр шатанд 411, хоёрдугаар шатанд 199, гуравдугаар шатанд 85 бүтээл хэлэлцүүлэхэд оюутан судлаачдыг бэлтгэж, амжилттай удирдсан эрдэмтэн багш нартаа баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь амжилт хүсье.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН АЛБА