“Монгол-Хятадын уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” хамтарсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Хурлын зураг 1

Этүгэн их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Монгол уламжлалт эмч нарын холбоо, Уламжлалт анагаах ухааны эмч, судлаачдын нийгэмлэг хамтран "Монгол-Хятадын уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдал, хэтийн төлөв" сэдэвт хамтарсан эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Этүгэн их сургуулийн хичээлийн I байранд амжилттай зохион байгууллаа.

Хурлын зураг 2

Эрдэм шинжилгээний хурлыг "Этүгэн" их сургуулийн үүсгэн байгуулагч, академич, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор, гавьяат эдийн засагч С.Нямзагд нээж үг хэлэв.

Тус хуралд Монгол Улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ы уламжлалт анагаах ухааны салбарын эрдэмтэн судлаач, эмч, багш, мэргэжилтнүүд оролцож, судалгааны үр дүн, туршлагаа хуваалцлаа.

Хурлын зураг 3

Хурлын үеэр уламжлалт анагаах ухааны онол, практик, эмнэлзүйн туршилт, эмийн түүхий эд, фитохими болон эмийн судалгааны чиглэлээр олон талт илтгэлүүд тавьж, судалгааны үр дүнг хэлэлцлээ.

Хурлын зураг 4

Тухайлбал:

  1. Профессор Хичээлтү — "Монгол анагаах ухааны онол ба үйлдэл"
  2. Академич Ч.Чимэдрагчаа — "Уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдал, Дэва-5 эмийн судалгааны үр дүн"
  3. АУ-ы доктор Г.Жаргалсайхан — "Хурцын дээд-6 эмийн цус шарын шалтгаант толгойн өвдөлтийн үед үзүүлэх үйлдлийн механизмыг судалсан дүн"
  4. Г.Сүхээ — "Аюурведа ба Монгол уламжлалт анагаах ухааны ялгаа"
  5. Профессор Д.Шинэтуяа — "Уламжлалт анагаах ухааны тусламж үйлчилгээний өнөөгийн байдал"
  6. Профессор Алтанчимэг — "Шинэ монгол эмийн судалгаа, хөгжлийн түүх"
  7. Магистр Б.Нямжав — "Нурууны мурийлтын үед уламжлалт эмчилгээний үр дүн"
  8. Доктор Т.Энх-Оюун — "Барагшуны уламжлалт хэрэглээ ба орчин үеийн шинжлэх ухааны судалгааны үр дүн"
  9. Профессор Даваа — "Монгол эмнэлгийн гал дом заслын тухай"
  10. Доктор Э.Сугаржав — "Цагаалин хунчир эмийн ургамлын фитохимийн судалгаа"
  11. Профессор Содцэцэн — "Монгол анагаах ухааны өвөрмөц жин засал"
  12. Профессор Б.Нарсу — "Дэгд-4 тангаар элэгний өөхжилтийг эмчилсэн клиникийн судалгаа"

Илтгэлүүдийн хүрээнд уламжлалт анагаах ухааны онол, эмчилгээний арга, эмийн түүхий эдийн судалгаа, эмийн химийн найрлага, фитохимийн шинжилгээ болон эмнэлзүйн судалгааны үр дүнг танилцуулж, цаашдын судалгааны чиглэл, практикт нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.

Хурлын зураг 5

Хурлын төгсгөлд УАУТХ-ийн захирал, Академич, АШУ-ы доктор, Профессор, ШУ-ы гавьяат зүтгэлтэн Ч.Чимэдрагчаа ЭШХ-ыг хааж үг хэлээ. Тэрбээр өнөөдрийн УАУ-ын ЭШХ-д 12 судлаач илтгэлээ амжилттай хэлэлцүүллээ. Тус хурлаар УАУ-ы бүхий л чиглэлээр хийгдсэн ажлын онол, практикийн үр дүнгүүдийг ярилцлаа. Хуралд эмнэлзүйн чиглэлийн эм түүхий эдийн чиглэлийн судалгааны ажлууд болон эмийн химийн чиглэлийн олон талт судалгааны ажлуудын үр дүнгээ хэлэлцсэн онол, практикийн ач холбогдол бүхий өргөн цар хүрээтэй оролцсон судлаачдын эрдмийн зэрэг цолыг авч үзэхэд академич, шинжлэх ухааны доктор, анагаах ухааны доктор, эм зүйн ухааны доктор, химийн ухааны доктор зэрэг олон салбарын докторууд илтгэл тавьж хэлэлцүүлсэн хурал амжилттай зохион байгуулагдлаа. Өнөөдрийн хурлыг зохион байгуулсан Этүгэн их сургуулийн нийт багш, хамт олонд, хуралд оролцсон бүх зочдод баяр хүргэж, ажлын амжилт хүсье хэмээн онцлон тэмдэглэв.

Хурлын зураг 6

"Монгол-Хятадын уламжлалт анагаах ухааны өнөөгийн байдал, хэтийн төлөв" сэдэвт хамтарсан эрдэм шинжилгээний хурал нь Монгол, Хятадын уламжлалт анагаах ухааны мэдлэг, туршлагыг харилцан түгээн дэлгэрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны үр дүнг эмнэлзүйн болон практик үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг хэлэлцэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Цаашид хоёр орны уламжлалт анагаах ухааны эрдэмтэн, судлаач, эмч, багш нарын хамтын ажиллагааг өргөжүүлж, мэдлэг, туршлага солилцох, хамтарсан судалгаа хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг практикт нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг улам хөгжүүлэх боломж бүрдэж байна.

 
 
Хурлын зураг 1
Хурлын зураг 2
Хурлын зураг 3
Хурлын зураг 4
Хурлын зураг 5
Хурлын зураг 6
Хурлын зураг 7
Хурлын зураг 8
Хурлын зураг 9
Хурлын зураг 10
Хурлын зураг 11
Хурлын зураг 12
Хурлын зураг 13
Хурлын зураг 14
Хурлын зураг 15
Хурлын зураг 16
Хурлын зураг 17
Хурлын зураг 18
Хурлын зураг 19
Хурлын зураг 20
1/20