Этүгэн их сургууль монголын багш нарын 60 дахь өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Багш нарын баярын хурал

Этүгэн их сургууль Монголын багш нарын 60 дахь, Дэлхийн багш нарын 32 дахь өдрийг 2026 оны 10 дугаар сарын 5-ны өдөр ёслол төгөлдөр тэмдэглэн, нийт багш ажилчдадаа зориулсан баярын хурал, босоо хүлээн авалтыг зохион байгууллаа.

Баярын хурлыг нээж Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн дарга, Академич С.Нямзагд үг хэлсэн бөгөөд Этүгэн их сургуулийн гаргасан ололт амжилт, үсрэнгүй хөгжил нь багш нарын эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажилд зориулсан хичээл зүтгэл, чин сэтгэлтэй шууд холбоотойг онцолж, баяр хүргэсэн юм.

Багш нарын баярын хурал

Хурлын үеэр бүрэлдэхүүн сургууль, тэнхим бүрийн өнгөрсөн жилийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, дотоод болон гадаадад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөр, олон улсад нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажил, нэвтрүүлсэн ололт амжилт, гадаад хамтын ажиллагааг онцлон тэмдэглэв. Мөн сургууль, тэнхим, алба нэгжид шинээр ажилд орсон багш ажилтнуудыг танилцуулсан бөгөөд сурлага, урлаг, спортоороо манлайлагч оюутнуудын төлөөлөл багш нартаа зориулан чин сэтгэлийн талархал илэрхийлж, “Этүгэн ирвэсүүд” клубийн менежер Г.Сонинхүү ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн олон сайхан сюрпризүүдтэй байв.

Багш нарын баярын хурал

Монголын боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр зүтгэж, үнэнч шударга хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ манлайлан амжилт гаргаж төрийн дээд одон болон салбарын шагналаар шагнагдсан багш, ажилчдын шагналыг гардуулах хүндэтгэлийн ёслол боллоо.

Төрийн болон салбарын дээд шагнал хүртсэн багш, ажилчид:

  • “Алтан гадас” одон:
    • Этүгэн их сургуулийн ректорын туслах Шоохуузын Найдандорж
    • Удирдах зөвлөлийн даргын туслах Шаравын Нарангэрэл
  • “Хөдөлмөрийн хүндэт медаль”:
    • Нийгэм, эдийн засгийн хөгжил эрхэлсэн дэд захирал Нанзадын Бадамсүрэн
  • “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдэг:
    • Анагаахын дотрын тэнхимийн эрхлэгч Сарантуяагийн Пагмадулам
    • Нүүр ам судлалын сургуулийн Эмчилгээний тэнхимийн эрхлэгч Цэрэнгийн Равжаа
    • Анагаахын суурь эрдмийн тэнхимийн ахлагч багш Сүрлэгбаатарын Сарангуа
    • Био-Анагаахын тэнхимийн ахлах багш Эрдэнийн Энхтайван, Бат-Эрдэнийн Баяржаргал
  • “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдэг:
    • Био-Анагаахын тэнхимийн ахлах багш Заграагийн Батбаяр
    • Боловсрол судлалын тэнхимийн ахлах багш Нацагдоржийн Дуламханд, Мандуушийн Бямбажаргал
    • Инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Пүрэвсүрэнгийн Баярмаа, ахлах багш Баярсайханы Батцэцэг
    • Сургалтын бодлого зохицуулалтын албаны мэргэжилтэн Авирмэдийн Отгонзаяа
    • Этүгэн Мэргэжлийн боловсролын сургуулийн захирал Бээжээгийн Отгонзаяа
  • “Соёлын тэргүүний ажилтан” цол, тэмдэг:
    • Номын санч Нэргүйн Гэрэлцэцэг
  • Боловсролын яамны жуух бичиг:
    • Боловсрол судлалын тэнхимийн багш Лхүндэвийн Баярмаа
    • Нүүр амны согог заслын тэнхимийн эрхлэгч, ахлах багш Баянжаргалын Энхжаргал
  • “Эрүүл мэндийн яамны жуух бичиг:
    • Анагаахын суурь эрдмийн тэнхимийн ахлах багш Цолмонгийн Нармандах
    • Сувилахуйн сургуулийн багш Эрдэнэбатын Алтаншагай
  • Сангийн яамны жуух бичиг
    • Санхүүгийн албаны нягтлан бодогч Ганхуягийн Лхамсүрэн, Балжиннямын Янжмаа
  • Монголын Залуучуудын Холбооны “Тэргүүний залуу багш” цол, тэмдэг:
    • Анагаахын суурь эрдмийн тэнхимийн багш Даваарагчийн Мягмардорж
    • Эм зүйн сургуулийн багш Туяагийн Рэгзэдмаа, Баатарын Ичинноров
    • Инженер, технологийн сургуулийн багш Гантулгын Тэлмэн
    • Нүүр ам судлалын сургуулийн багш Мөнхболдын Жавхлан
  • Монголын Залуучуудын Холбооны “Хөдөлмөрийн алдар” цол, тэмдэг, медаль:
    • Барилгын хөгжлийн албаны дарга Дарханбаатарын Мөнхжаргал
    • Санхүүгийн албаны нягтлан бодогч Чулуунбаатарын Долгоржав, Аюушийн Цэрэндарьзав
  • “Боловсролын үйлчилгээний хүндэт ажилтан” цол, тэмдэг, медаль:
    • Барилгын хөгжлийн албаны мужаан Бадарчийн Шинэбаяр
    • Нийтлэг үйлчилгээний албаны үйлчлэгч Дашийн Нарантуяа, Бавуудоржийн Дуламсүрэн
    • Жолооч Цэдэндамбын Ганбат, Түмэнбаярын Ууганбаяр
    • Нийтлэг үйлчилгээний албаны жижүүр Цэдэндоржийн Лхагвасүрэн, Аюурын Нарангэрэл, Мишагийн Баатархүү

Хөдөлмөр хичээл зүтгэлээ үнэлүүлж, төрийн болон салбарын дээд шагнал хүртсэн багш, ажилчдадаа болон эрдэмтэн багш нараа байнга дэмждэг гэр бүлд нь халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 
 
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
Багш нарын баярын хурал
1/28